Home » Бидний тухай

БИД НЭГ ЗОРИЛГОТОЙ ХАМТ ОЛОН

1.    Төв Азийн их цөлийн хойд хэсэг, Зүүнгарын говийн экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, олон улсын болон Монголын улаан номонд бүртгэгдсэн зэрлэг амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1975 онд Бүгд Найрамдах Монгол Ард улс (БНМАУ)-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид (АИХТ)-ийн 84 дүгээр тогтоолоор ГИДЦГ-ыг “А”, “Б” гэсэн 2 хэсэгтэйгээр байгуулсан. Хожим нь ТХГН-ийн тухай хуулийн дагуу УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор тус ДЦГ-ын ангилал, “А”, “Б” хэсгүүдийг хэвээр үлдээж дахин баталгаажуулсан.

2.  Дарга-1, Сургалт сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн-1, Хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн-1, Байгалын нөөц хариуцсан мэргэжилтэн-1, нягтлан бодогч-1, архив бичиг хэрэг, нярав-1, жолооч, сахиул-1, үйлчлэгч, тогооч-1,  байгаль хамгаалагч-21 нийт 29 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

3.    ГИДЦГ-ын “Б” хэсэг нь 1992 оноос уугуул нутагтаа бүрэн устсан тахийг сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд тахийг өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгох, говь, цөлийн экосистемийг судлан хамгаалах, унаган төрх байдлыг нь хадгалан үлдээх зорилготойгоор ажиллаж байна.

4.    ДЦГ нь өргөтгөлд орохоос өмнө 927,111.8 га талбайтай  байсан бөгөөд Монгол орны баруун урд хэсэг Алтайн нурууны өвөрт Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумдын урд хэсгийг хамран Монгол-Хятадын хил дагуу оршино.

Зүүн гарын говийн өвөрмөц экосистемийг хамгаалах, өсөн нэмэгдэж буй тахийн популяцийн тогтвортой байдлыг хангах, түүний амьдрах орчныг хамгаалах зорилгоор 2019 оны 5-р сарын 2-ны өдрийн УИХ-ын тогтоолоор хилийн заагийг өргөтгөсөн ба нийт 1,835,724.9 га талбайг хамарч байна.

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алагхайрханы байгалийн нөөц газрын хамгаалалтыг хариуцан ажилладаг.   

5.    Жил бүрийн хийж гүйцэтгэдэг ажлын статистик тоо баримт (тойм байдлаар):

  • Ø  Байгалийн нөөцийн хамгаалалт

  • Ø  Судалгаа шинжилгээ

  • Ø  Хяналт шалгалт

  • Ø  Сургалт, мэдээлэл сурталчилгаа 

Бидний эхэлсэн түүх
1992 оны 6-р сарын 6-ны өдөр Украины Аскания-Новагийн Үндэсний хүрээлэнгээс ГИДЦГ-ын “Б” хэсэгт анхны 5 тахийг авч ирж байсан бол энэ хугацаанд нийт 18 удаагийн тээвэрлэлтээр 128 тахийг авч ирсэн.
Байгалийн шалгарал
1999-2000,  2009- 2010 болон 2022-2023 онд болсон зудын улмаас тоо толгой буурсан
Тахийн сүрэг амжилттай өсөж байна

    2024 оны 06 дугаар сарын байдлаар 30 гаруй сүрэгт 302 тоо толгой тахь сэргээн нутагшуулж байна.

Хамгаалалтын захиргааны ажилчдын товч мэдээлэл

405196566_3004762322993138_2203656268556172701_n
Н.Алтансүх

Хамгаалалтын захиргааны дарга

donor02
Г.Нисэххүү

Ховд аймгийн Алтай сумын Байгаль хамгаалагч

donor03
Г.Дагвасүрэн

Байгаль хамгаалагч

donor02
Л.Ойнбаяр

Байгаль хамгаалагч

testimonial

Words From our Kids

How We Works

Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit est laborum. Aenaen massa, Cum soolis natoque penatibus et magnis dis parturient montes nascetur ridiculus mus

Community Centers
Duis aliquet tortor id velit vulputate blandit. Nulla facilisi. Praesent eu massa sit amet turpis blandit interdum sed id sem.
Data-driven Approach
Duis aliquet tortor id velit vulputate blandit. Nulla facilisi. Praesent eu massa sit amet turpis blandit interdum sed id sem.
Focused Support
Duis aliquet tortor id velit vulputate blandit. Nulla facilisi. Praesent eu massa sit amet turpis blandit interdum sed id sem.
causes02